Торонтогийн чуулганд Монголын төлөөлөл оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-09 09:24:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын “Торонто глобал чуулган” энэ оны есдүгээр сарын 4-6-нд Канадын Торонто хотод болно.


Дээрх чуулганд оролцох Монголын бизнесийн төлөөллийг МҮАХҮТ, Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ-тай хамтран бүртгэж байна. Чуулганд оролцсоноор хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж буй юм.


“Торонто глобал чуулган”-ыг 2007 оноос эхлэн Хойд Америкийн Олон улсын эдийн засгийн форумаас зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн чуулганыг “Шинэ эдийн засгийг тэргүүлэх” нэрийн дор зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ