Таван жилийн хугацаанд 16 хүүхдэд зүрхний мэс засал хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-08 21:50:15

Увс /МОНЦАМЭ/. Солонгос Улсын Мирал зүрхний сангийн захирал И.Жан-Жэ тэргүүтэй эмч нарын баг өнгөрсөн долоо хоногт Увс аймагт ажиллаад буцлаа.

Тэд 2011 оноос хойш Увс аймагт ирж хүүхдийн зүрхний мэс засал хийж байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд 16 хүүхдэд зүрхний мэс засал хийсэн байна. Анхны мэс засал хийлгэсэн охин өдгөө 12ангиа төгсөж, эмч мэргэжлээр суралцахаар болжээ. Доктор И.Жан-Жэгийн мөрөөдөл нь зүрхний мэс засал хийлгэсэн хүмүүсээс Монголын ирээдүйн ерөнхийлөгч төрүүлэх явдал аж. Түүнийг дагалдан Мирал зүрхний сангийн хүүхдийн зүрхний мэс заслын эмч, зүрхний ЭХО-н эмч, сэхээний сувилагч, нийгмийн ажилтан нар ирсэн байна. Тэд энэ удаад зүрхний хагалгаа хийлгэсэн баруун аймгийн хүүхдүүдээ эргэх, шинээр хагалгаанд орох хүүхдүүдээ сонгох ажлаар иржээ. 

Холбоотой мэдээ