Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-07-04 17:17:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг бороо орно.

Иймд ОБЕГ-аас, Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхаарч урьдчилан арга хэмжээ авах,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, болгоомжтой зорчих,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих,

-Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх,

-Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ