Малын галзуу өвчин дахин гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 23:58:21

Өвөрхангай аймагт малын галзуу өвчлөл гарсаар байна. 3 сарын 24-ний өдөр Тарагт сумын “Арвайн тал” багийн “Хараацай” хэмээх газар хаваржиж буй малчин Б-ийн нэг үхэр халдварт өвчний шинж тэмдгээр хорогдсоныг аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжлэн галзуугаар өвчилсөн болохыг тогтоожээ.

Мөн 3 сарын 25-ны өдөр Уянга сумын “Бөөрөлжүүт” багийн “Бүрэгдэй” гэх газар хаваржиж буй малчин Б-ийн нэг ямаа халдварт өвчний шинж тэмдгээр өвчилснийг МЭАЦЛ-т шинжлүүлэн галзуу өвчин болохыг тогтоолоо.

Эдгээр малыг утсгалд оруулж, орчин тойрныг ариутган халдваргүйжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ