Бразил, Португал агаарын тээврийн салбарт санамж бичиг байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2019-07-02 14:57:14

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Бразил болон Португал өнгөрсөн баасан гарагт иргэний агаарын тээврийн хязгаарлалтыг бууруулах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт байгууллаа гэж Бразилын Үндэсний иргэний агаарын тээврийн агентлагаас (БҮИАТА) мэдэгдэв.


Бразил, Португал улсуудын иргэний агаарын тээврийн байгууллагууд хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг нь "хоёр улсаас хийх олон улсын нислэгийг өргөжүүлэхээс гадна гуравдагч орныг хоёр улстай холбох боломжийг нээнэ" гэж БҮИАТА-гаас мэдэгдлээ.


Энэхүү санамж бичиг нь Их Британи, Нидерланд, Дани, Грек, Швед, Люксенбург, Финланд зэрэг оронтой Бразилын эрх бүхий байгуулсан санамж бичигтэй адил юм.


Уг санамж бичгийн хүрээнд хоёр орны агаарын тээврийн компаниуд хооронд нислэг, маршрут, байрлал, код зэргийг ямар нэг хязгааргүйгээр харилцан солилцох юм.

Холбоотой мэдээ