Чацарганыг Европын зах зээлд гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-29 20:04:43

Увс /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, Увс аймаг дахь салбар танхим, аймгийн ЗДТГ-тай хамтран энэ сарын 27-ны өдөр “Европын холбооны зах зээлд чацарганы бүтээгдэхүүнийг экспортлоход газар зүйн заалтын ач холбогдол” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад нийтдээ 55 аж ахуйн нэгжийн тариалагч, үйлдвэрлэгчид болон УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцсон юм. Мөн аймгийн удирдлагууд болон "Трам" төслийн багийн ахлагч Кармен Фратита нарын төлөөллүүд оролцлоо.

Уулзалтын зорилго нь Увсын брэнд чацарганыг экспортод гаргахад зайлшгүй шаардлагатай газар зүйн заалтыг авахаар Европын холбоонд бүртгүүлэх, дагаж мөрдөх стандарт болон бүрдүүлэх материал зэрэг мэдээллийг тариалагч, үйлдвэрлэгчдэд ойлгуулах, кластерийн системээр нэгдэж ажиллахын давуу тал зэргийг ярилцсан юм. Ингэснээр Чацарганы холбоонд нэгдэж ажиллах, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд газар зүйн заалтыг ашиглах боломж бүрдэж байгаа аж.

 

 

Холбоотой мэдээ