НҮБ: Ливийн Засгийн газрын санд авсан хоригийг цуцлах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-01 13:01:16

ТРИПОЛИ. /BBC/. НҮБ-ын дэмжлэгтэй Засгийн газар Ливийн хяналтыг гартаа авбал тус улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтын санд авсан хориг арга хэмжээгээ цуцлах талаар хэлэлцэнэ гэж НҮБ мэдэгдэв.

67 тэрбум доллароос бүрдэх  уг санд 2011 онд хориг тавьж, үйл ажиллагааг нь зогсоосон байна.

НҮБ-ын дэмжлэгтэй нэгдмэл Засгийн газар лхагва гарагт Триполи хотод буусан боловч тус хотод гал нээсэн хэрэг гарсантай холбоотойгоор боомтын ойролцоо гацжээ. Триполи хотыг хянадаг эвсэл шинэ Засгийн газрыг эсэргүүцсэн байна.

Ливийн хөрш Тунис улсад байрлаж байсан шинэ Засгийн газрыг Триполид ирүүлэхгүй байх зорилгоор тус хотын агаарын хилийг түр хугацаагаар хаажээ.

Триполи хотын эрх баригчдын тэргүүн Халифа Гвейл телевизэд ярилцлага өгөх үеэрээ, эдгээр улс төрчид бусдын хэрэгт хошуу дүрэгчид бөгөөд тэднийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, хууль бус, гадны этгээдүүд бууж өгч, манай шоронд аюулгүй бай эсвэл хаанаас ирсэн тэр газар руугаа буц хэмээн мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ