Эрх зүйн хөтчийг сум бүрээс бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-24 10:00:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Эрх зүйн хөтөч бэлтгэх” сургалт зохион байгуулж, сум бүрээс дөрөв, нийт 60 төрийн албан хаагчийг эрх зүйн хөтчөөр бэлтгэлээ. 

Сургалтын үр дүнд оролцогчид иргэдэд эрх зүйн анхан шатны дэмжлэг туслалцаа үзүүлэх мэдлэг чадвар, дадал эзэмшиж, “Эрх зүйн хөтөч” хэмээх  нэр хүндтэй хийгээд хариуцлагатай үүргийг хүлээж байгаа юм.  

Энэ сургалт нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” Үндэсний хөтөлбөр, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлын хүрээнд хийж байгаа томоохон ажлуудын нэг хэмээн аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

Сургалтаар бэлтгэгдсэн эрх зүйн хөтөч нь сумандаа хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, иргэдэд энэ чиглэлийн боловсрол олгох, сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах бөгөөд аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс байнгын зөвлөгөө арга зүйгээр хангаж, хамтран ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ