Аймгийн наадмыг тохиолдуулж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдийг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2019-07-27 07:14:24

Дорноговь/МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 98, Дорноговь аймаг байгуулагдсаны 88, Сайншанд сум байгуулагдсаны 58 жилийн ойн баяр наадмын хурал долдугаар сарын 26-нд  Сайншанд сумын Хүүхдийн ордонд боллоо.

Баярын хуралд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр нар оролцож нийт баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагналаар шагнасныг гардуулсан.

"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Сайншанд сумын ахмад настан С.Банзрагч, Д.Сосорбурам, А.Бямбаа, Г.Цэвэгжав, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоо, Замын-Үүд сумын “Цэгц тур” ХХК-ийн захирал  Ү.Сангидорж, Замын-Үүд сумын ахмад настан Т.Сарангэрэл, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин,  Будын “Эвийн гэрээ” ХХК-ийн захирал Б.Энхтайван, Айраг сумын иргэн Т.Дашцэрэн нарыг шагнав.

"Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Сайншанд сумын ахмад настан Ш.Батмөнх, Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн мэргэжилтэн Д.Болормаа, "Цэргийн гавьяаны одон"-гоор Сайншанд сумын ахмад настан Ш.Бат-Эрдэнэ, А.Санжаасүрэн, Д.Эрдэнэбат, Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга У.Намхайбуд, Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга С.Тэгшжаргал нар шагнуулав.

Харин  "Алтан гадас одон"-гоор нийт 48 иргэнийг,  "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар 27, ."Цэргийн хүндэт медаль"-иар хоёр иргэнийг шагнав. Дорноговь аймгийн баяр наадам долдугаар сарын 26-наас 27-нд болно.

Холбоотой мэдээ