Хятадын цагдаа нар хууль бус цагаачдыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-31 15:45:38

БЭЭЖИН. /TASS/. Хятад болон тус улсын засаг захиргааны тусгай бүс болох Хонконгийн цагдаа нар хүмүүсийг хууль бусаар хил давуулах гэмт хэргийг таслан зогсоох хамтарсан ажиллагаа явуулах үеэрээ 2943 хууль бус цагаачийг баривчилсан байна. Энэ тухай Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам мэдээлжээ.

Баривчлагдсан хүмүүсийн 2860 нь Зүүн Өмнөд Азийн орнуудаас, 83 нь Өмнөд Азийн орнуудаас ирсэн байна. Тэд бүгд ажил хайхаар Хонконгт хүрэхийг оролджээ.

Хууль бус цагаачлалын таслан зогсоох кампанит ажил Хонконгт 17 сар үргэлжилж байгаа бөгөөд түүнд Хонконгийн цагдаа нараас гадна, Хятадын өмнөд нутгийн Гуандун муж, Гуанси-Жуаны өөртөө засах засах орны болон тус улсын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн хэв журам сахиулагчид оролцож байгаа аж. Уг кампанит ажлын үеэр Юньнань мужид цагаачдыг хууль бусаар тээвэрлэдэг гурван нууц бүлэглэлийг илрүүлж чадсан байна. Эдгээр гэмт бүлэглэлийн 142 идэвхтэй гишүүнийг мөрдөн байцааж байгаа бөгөөд тэдний 30 орчим нь Азийн бусад орны иргэд аж.  

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ