Байдрагийн гүүр чиглэлийн замын хатуу хучилтыг хийж дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-19 15:25:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын гэрээгээр хийж буй Баянхонгор - Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км замын хатуу хучилтыг хийж дуусчээ.

2017 онд 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэйгөөр анх эхэлж байсан тус замын ажил ийнхүү шувтрах шатандаа орсон байна. Цаашид замын хөвөө болон тэмдэг тэмдэглэгээ болон бусад жижиг ажлыг хийж гүйцэтгэн, баяр наадмаас өмнө орон нутагт хүлээлгэн өгөх аж.

Мөн Түйн голын гүүрнээс Төв клонк хүртэлх шинээр тавьсан авто замыг гурав хэсэгчлэн хааж, хоёр дахь хучилтыг өчигдрөөс эхлүүлсэн бөгөөд гурав хоногт хийж гүйцэтгэх юм байна. 

Тус замуудад тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийж дуусаагүй байгаа тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ