Бэлчээрийн усан хангамжийг 50 хувьд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-06-18 17:10:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай зусаж байна.

Нийт нутгаар зуншлага хэвийн, бэлчээрийн 50 хувь нь ногоотой, 40 хувь нь дунд зэрэг, 10 хувь нь гандуу байна. Мал ногоолж, ногоонд цадаж эхэлсэн боловч хуурайшилт, салхи шуурга ихтэй, халуун байна. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар отор нүүдэлгүй байгаа аж.

Аймгийн нутгаар буюу Гурвантэс, Ноён, Баяндалай, Хүрмэн, Номгон, Баян-Овоо, Ханбогд сумын урд хэсгээр малын усан хангамж дутагдалтай байна. Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн хүрээнд бэлчээрт 30 инженерийн хийцтэй худаг шинээр гаргахаар төлөвлөсөн. Мөн 30 худгийг сэргээн засварлаж, 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийг суурилуулах юм. Ингэснээр бэлчээрийн усан хангамжийг 50 хувьд хүргэх зорилт тавьсан байна. Бэлчээр усжуулалтад хийх бүтээн байгуулалтын ажлууд эхлээд явж байна.

Холбоотой мэдээ