ШУТИС-ийн судлаач, инженерүүдийн саналыг сонсов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөх ажлын хэсгийн ШУТИС-ийн судлаач, инженерүүдтэй уулзан, тэдний саналыг сонслоо.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын даргын зөвлөх, ШУТИС-ийн
Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Бадарч “Стратеги-2045” сэдвээр,
ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн профессор, доктор
А.Эрдэнэбаатар “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал ба мэдээллийн технологи”
сэдвээр,  ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн судлаач, доктор
Р.Найдандорж “Их сургуулийн шинэчлэл ба Монгол Улсын хөгжил” сэдвээр, ШУТИС-ийн
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор
Т.Намнан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлэх зарим санал”
сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. 
ШУТИС-ийн судлаач, инженерүүд Монгол Улсын ирэх 25 жилийн
хөгжлийн бодлого боловсруулах асуудалд эрдэмтэн судлаачдын санал, санаачилгыг
сонсож байгаад нь талархаж буйгаа хэлээд цаашид тус ажлын хэсэгтэй бүхий л
талаар хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    