Улаангом бороотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-06-14 21:20:37

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаангом хотноо шиврээ бороотой байна. Орон нутгийн өглөөний 3 цагаас эхэлж бороо орсон бөгөөд үе үе зогсож, зөөлөн шивэрч байгаа тул газарт чийг сайн өгч байна.

Энэ сарын 11-15-нд нутгийн зүүн хэсгээр, 13-14-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй аж. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх юм байна. Салхины хурд энэ долоо хоногт ихэнхдээ 4-9 м/с байх нь ээ.

Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумын нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Завхан, Улаангом, Тэс, Наранбулаг, Зүүнговь сумын нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүснэ хэмээн аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ