"Дөрвөн-Уул", "Э-Транс Ложистикс"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид энэ өдөр I, II, III ангиллын 35 ХК-ийн 130 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 750 мянган ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсч, 17 компанийн
хувьцааны ханш буурсан бол таван компанийн хувьцааны ханш тогтвортой
байлаа. Энэ өдөр "Дөрвөн-Уул"
болон "Э-Транс Ложистикс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Такь-Ко" болон "Бинсэ" ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.28 хувиар
өсч, 19622.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.466.614.232.325.85 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.