Багийн Засаг дарга нар Цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-06-13 12:11:50

Увс /МОНЦАМЭ/. Сумдын багийн Засаг дарга нарын Цэргийн бэлтгэл сургалт энэ сарын 12-14-ны өдөр Улаангом хотноо болж байна.  

Сургалтыг аймгийн Цэргийн штабаас Хилийн 0245 дугаар ангитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн 92 багийн Засаг дарга нар хамрагдаж байна. Сургалтаар онолын болон дадлагын хичээлүүдийг зааж байгаа аж. Багийн Засаг дарга нар гурав хоногийн хугацаанд Хилийн 0245-р ангид байрлаж сургалтдаа хамрагдаж байна.

Өнгөрсөн жил энэхүү сургалтад сумдын Засаг дарга нар мөн хамрагдаж байсан юм.

Холбоотой мэдээ