УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй хамтран ажиллана

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-06-12 19:55:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах О.Баасанхүү гишүүний өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн хүсэлтийг тус зөвлөлийн гишүүд хүлээн авч, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж хариу бичиг гаргажээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тус хариу бичгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өнөөдөр гардууллаа.


Тус хариу бичигт, "УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа.


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.


Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад УИХ-аар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ 

Холбоотой мэдээ