Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-06-12 15:55:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  маргааш өдөртөө түр зуурын бороо орж, ихэнх нутгаар хална гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.


Энэ сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.

Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр энэ сарын 14-нд, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.

Холбоотой мэдээ