Ираны уран олборлолтод санаа зовниж буйгаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-11 13:27:55

ВЕНА. /NHK/. Иран улс агууламж багатай ураны олборлолтоо нэмэгдүүлж буйд санаа зовниж буйгаа Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын /МАГАТЭ/ тэргүүн Юкия Амано даваа гарагт илэрхийлсэн байна. 


Австрийн нийслэл Вена хотноо болсон МАГАТЭ-н удирдлагуудын зөвлөлийн хурлын дараа Ю.Амано сэтгүүлчдэд ийнхүү мэдээлжээ.


2015 онд дэлхийн томоохон орнуудтай байгуулсан цөмийн гэрээнд тусгасан зарим үүрэг амлалтаасаа няцаж буйгаа Иран өнгөрсөн сард мэдэгдээд, агууламж багатай ураны олборлолтоо нэмэгдүүлсэн тухайгаа олон нийтэд зарласан юм.


Яриа хэлэлцээгээр дамжуулан хурцадмал байдлыг намжаах арга замыг эрэлхийлэхийг Ю.Амано олон улсад уриалсан байна. Мөн Иран цөмийн гэрээг сахин мөрдөж байгаа эсэхийг МАГАТЭ үргэлжлүүлэн хянана хэмээн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ