Чулуут сум шилэн кабельтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-11 12:25:33

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 19 сумаас шилэн кабельгүй буюу интернэт байдаггүй нь Хашаат, Чулуут сум юм. Тавдугаар сараас Өндөр-Улаан сумын Донгой багаас Чулуут сумын төв хүртэлх нийт 60 гаруй км газарт өндөр хурдны интернэт буюу шилэн кабель татах ажил эхлээд явж байна. 

Өнөөдрийн байдлаар 20 км газарт шилэн кабелийг татсан ба ажил 30 орчим хувьтай байгааг сумын удирдлагууд хэлж байна. Тус ажлыг Улаанбаатар хотын "Модон хур" ХХК "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК-ийн 300.0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Харин Хашаат сум хэзээ шилэн кабельтай болох нь тодорхойгүй байна.

Холбоотой мэдээ