“Тэсо” корпораци БНХАУ-д салбар компаниа нээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-03-30 13:29:51

БЭЭЖИН. /sina/. Монголын “Тэсо” корпорацийн БНХАУ-д байгуулсан анхны салбар компани Эрээн хотын “Содон” импорт, экспортын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус хотноо албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ үеэр бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан гэж ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба мэдэгдэв.

БНХАУ-ын “Нэг зам, нэг бүс” санаачилгыг хэрэгжүүлэх нь Хятад болоод түүний хөрш орнуудын нийтлэг хүсэл, зорилго юм. Эрээн нь Хятадын эх газрын хамгийн том боомт бөгөөд тус хотын газар зүйн давуу тал нь Монголын аж ахуйн нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчдийг улам бүр татаж, хоёр улсын эдийн засгийн харилцаанд асар их дэмжлэг болж байна гэж “Тэсо” корпорацийн захирал О.Цогтгэрэл хэлжээ.

Б.Өлзийням

Холбоотой мэдээ