Аймгийн хэмжээнд төл бойжилт 98 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-10 11:36:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ хавар нийт 2365134 хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 1928901 толгой мал төллөж, аймгийн дүнгээр бод малын 59.2 хувь, бог малын 85.6 хувь, нийт малын 81,5 хувь нь төллөсөн байна. Төллөсөн малын 1885215 толгой төл 98 хувьтай бойжиж байна.

Харин том малын зүй бус хорогдол 34872 толгой байна. Үүнээс тэмээ 1, адуу 2376, үхэр 3419, хонь 18476, ямаа 10600 толгойгоор буюу нийт малын 0,6 хувь нь хорогджээ.

Холбоотой мэдээ