Үс засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-08 08:52:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 5. Санчир гараг. Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан хулгана өдөр. 

Барилдлага: Идэр 
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Ус 

Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд өдөр давхацсан өдөр. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна хэмээжээ. 

Холбоотой мэдээ