Үсчид 500 хүүхдийн үсийг үнэ төлбөргүй засна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-08 16:33:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Үсчин гоо засалчдын холбооны хурал болж, эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн хэлэлцэж цаашид хийх ажлаа төлөвлөлөө. “Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын 500 хүүхдийн үсийг үнэ төлбөргүй засч үйлчлэхээр болов. 

Энэ үеэр зорилтот бүлгийн өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй 12 хүнийг үсчин, гоо сайханчаар сурган авч ажлын байраар ханган ажилахаар болов. Мөн хүүхдийн “Уран дөш” зусланг сэргээн засварлахад зориулж 500,000, Мөрөн сум үүсч хөгжсөний 210 жилийн ойд 500.000 төгрөгийн батламж гардуулан өгч төр засгаас иргэдийнхээ төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжин хамтран ажиллана гэдгийг Хөвсгөл аймгийн Үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Г.Сувдаа хэлж байлаа.

Холбоотой мэдээ