ОХУ-аас БНАСАУ руу 4000 тонн улаан буудай илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/.
БНАСАУ-д нүүрлээд буй ган гачигаас
үүдэлтэй хоол хүнсний хомсдолыг даван гарахад туслах зорилгоор ОХУ-аас 4000
тонн орчим улаан буудай илгээсэн талаар Пёньян хот дахь Оросын Элчин сайдын яамнаас
/ЭСЯ/ лхагва гарагт мэдээлжээ.
ЭСЯ-ны цахим
хуудсанд мэдээлснээр, БНАСАУ-д лхагва гарагт 2895 тонн, үүнээс хэд хоногийн
өмнө 1100 тонн улаан буудай тус тус ирсэн байна. Энэхүү тусламжийг Дэлхийн
хүнсний байгууллагаар /WFP/ дамжуулан хүргэжээ. ЭСЯ мөн өнгөрсөн хоёр, гурав,
дөрөвдүгээр сард хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд уг тусламжийг бага насны
хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэсэн байна.
"Өнгөрсөн онд БНАСАУ 2008 оноос хойших хамгийн бага хэмжээний
ургац хураасан бөгөөд үүнтэй
холбоотойгоор тус улсын 10 сая орчим иргэн буюу нийт хүн амын 40 орчим хувьд
хүнсний тусламж нэн шаардлагатай
байна" гэж Дэлхийн хүнсний байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан тайланд мэдээлсэн билээ.