Хуванцар сав ашиглан “хүлэмж” байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-06 11:40:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн БОАЖГ-ын мод үржүүлгийн талбайд 1640 ширхэг хуванцар сав ашиглан 6х4 хэмжээтэй хүлэмж байгуулжээ.

Аймгийн БОАЖГ өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “Хуванцраас татгалзъя уриалга гаргаж, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм.   

Тус уриалгад Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын эко клубийн сурагчид болон Хөшөөтийн уурхайн хамт олон  нэгдэж,  ашиглахгүй байгаа  хуванцар сав цуглуулж аймгийн  БОАЖГ-т хүлээлгэн өгчээ.

Тухайн  хуванцар саваар 6х4 хэмжээтэй хүлэмж байгуулж, “гүйлс” хэмээх модлог ургамлыг үрслүүлэн ургуулж байна. 

Гудамж талбайд ил задгай хаясан хуванцар сав нь байгальд шингэх гэж 1000 жил зарцуулдаг бөгөөд хөрс, ус, агаарыг бохирдуулахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд хуванцар савыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд  хаяхгүйгээр бүтээлчээр ашиглах боломж байгаа юм.


Холбоотой мэдээ