Нэгдсэн эмнэлгийн нүдний тасагт 520 гаруй сая төгрөгийн өртөгтэй техник хэрэгсэл олголоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-06-07 00:06:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Франц Улсын “Аксион Монголи” нийгэмлэг Говь-Алтай аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нүдний тасагт үзлэгийн хараа шалгах, шил тааруулах автомат багаж болон биомикроскоп, линз метр, кератометр болон хэрэглэгдэх ширээ сандлыг хамт байрлуулж, мэс заслын тасагт нүдний хагалгааны микроскоп гээд нийт 520 гаруй сая төгрөгийн өртөгтэй техник хэрэгсэл олголоо.

Энэ үеэр нүдний эмч, сувилагч, эмнэлгийн инженерүүдэд багаж тоног төхөөрөмж дээр ажиллах сургалт хийж, сургалтын хугацаанд амбулаторид 31 хүн үзэж оношилгоо, эмчилгээ хийхийн зэрэгцээ таван хүнд нүдний болор солих хагалгаа хийсэн байна. 

Тус багийн бүрэлдэхүүнд Франц Улсын “Аксион Монголи” нийгэмлэгийн нүдний мэс заслын эмч Dr Rene Fritsch, Jean Claude Villon, инженер Jin, орчуулагчдын хамт ажилласан юм. Уг гэрээний зорилго нь хүмүүнлэгийн төслийн хүрээнд нүдний өвчлөлийн оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй нийлүүлэн, аймгийн хүн амд үзүүлж буй нүдний эмчилгээний тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажээ.