Австралид зэвсэглэсэн этгээд дөрвөн хүний аминд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАНБЕРРА. /ABC/. Мягмар гарагийн орой Австралийн хойд нутгийн
Дарвин хотод зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг
хүн шархадсан байна.
“Гэмт этгээд
зоогийн газар, зочид буудал зэрэг нийт таван газарт гал нээсэн бөгөөд түүнийг
хэрэг гарснаас хойш нэг цаг орчмын дараа баривчилсан” гэж орон нутгийн цагдаагийн
газрын төлөөлөгч мэдээлжээ.
Хэрэгтний нэрийг
олон нийтэд зарлаагүй бөгөөд тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард тэнсэнгээр
суллагдсан байжээ. “Гэмт этгээд хэн нэгнийг
хайж байгаа мэт байсан” гэж хэргийн газарт байсан хүмүүс олон нийтийн хэвлэл
мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн байна.
Австралид 1996
онд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 35 хүн амиа алдсан хэрэгтэй
холбогдуулан галт зэвсгийн хяналтын хуулиа чангатгаж байсан бөгөөд гэмт этгээд дээрх
хэргийг үйлдэхдээ хориотой галт
зэвсэг ашигласан байжээ.