"Түмэн мод" ББСБ-ын нэрэмжит тэмцээнийг Онцгой байлын газар тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 19:19:34

"Түмэн мод" ББСБ-ын 10-н жилийн ойг угтаж, волейболын тэмцээн өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Зуунмод хотноо боллоо.

17 багийн 130 гаруй тамирчин оролцосон уг тэмцээний эхний байрт Б.Бямбадорж ахлагчтай ОБГазар, удаах байрт Х.Зоригтбаатар ахлагчтай МСҮТөв, А.Галхүү ахлагчтай Холбооны газрын баг тамирчид орсон байна. Тэмцээний шилдэг довтлогчоор ХЦСургуулийн А.Дуламсүрэн, ОБГ-ын тамирчин Э.Энхбат, тэгш тоглогчоор ОБГ-ын  Ц.Цэрмаа, 016-р бригадын тамирчин С.Эрдэнэ-Уянга нар шалгарчээ.

"Түмэн мод" ББСБ-ийг  Л.Шийтэр, Ц.Жаргалсайхан зэрэг хүмүүс 2006 оны 4 сарын 08-нд  байгуулж, өдгөө 22 хувьцаа эзэмшигч, 4 ажилтантай үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ хугацаанд  1000 гаруй иргэнд санхүүгийн тусламж үзүүлсэн бөгөөд 4 сарын 8-нд харилцагч, үйлчлүүлэгчийнхээ хамтаар Солонго цогцолборт ойн баяраа тэмдэглэхээр төлөвлөөд байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ