Боловсролын салбарт 241 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-05-29 17:27:50

Дорнод /МОНЦАМЭ/ “Боловсролын чанарын шинэчлэл” төсөлд Дорнод аймгийн ЕБС-ууд идэвхтэй оролцож, 16 сургуулийн 21 төсөл шалгарчээ. Боловсролын салбарын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн дээрх 21 төсөлд нийтдээ 241.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болоод байна.

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийг БСШУСЯ, Дэлхийн банктай хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслөөр сургуулиуд сургалтын чанараа сайжруулах шилдэг санаа, төсөл хөтөлбөрөөрөө өрсөлдөж, нэг удаа 2000-аас дээш долларын санхүүжилт авах боломжтой юм.

 “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл 2020 он хүртэл хэрэгжинэ.


Холбоотой мэдээ