Ховд аймгийн нийт нутгаар өвс ургамлын дундаж өндөр 2-6 см байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-29 12:39:12

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Ховд аймгийн нийт нутгаар өвс ургамлын гарц тааруу байсан. Тэгвэл энэ оны тавдугаар сарын байдлаар нийт  нутгаар  ургамал цухуйсан, ургамлын өндөр 2-6 см байна.

Ихэнх нутгаар салхи шуурга ихтэй, шөнөдөө сэрүүн хонож байгаагаас бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, сонгинолог ургамал үзүүрээсээ хөлдөх, хайрагдах үет ургамал хүрэнтэх зэрэг гэмтэл ажиглагдаж байна. Одоогийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-6 см болсон бөгөөд ургамлын ургалтын байдал Жаргалант, Булган суманд сайн, бусад сумын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна гэж Ховд аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Тавдугаар сард салхины хамгийн их хурд секундэд 14-34 метр хүрчээ. Мөн 31,5 мм цас, бороо орсон байна.

 

 

Холбоотой мэдээ