Израил Сири улсад пуужингийн цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК. /АР/. Израилын цэргүүд Сири улсын Кунейтра мужийн Телль аш-Шаар тосгонд пуужингийн цохилт өгчээ. Энэ тухай Сирийн төрийн мэдлийн “Syria TV” телевиз мэдээлсэн байна
Пуужингийн цохилтын улмаас нэг хүн амиа алдаж, нэг цэрэг шархадсан гэж Сирийн цэргийн эх сурвалж мэдээлжээ.
Нисэх онгоц руу гал нээсний хариуд Сирийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем рүү довтолсон гэж Израилын арми “Twitter” хуудсандаа мэдээлжээ. Үүний сацуу, тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху "түрэмгийллийг хүлцэх бодолгүй байна" гэдгээ мэдэгдсэн байна.
Израил улсын батлан хамгаалах арми Сирийн объектуудад удаа дараа цохилт өгч байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт цохилт өгчээ. Израилын эрх баригчид Сири рүү довтолж буйгаа Иран тус улсад цэргийн холбоогоо бэхжүүлэх оролдлогыг зайлшгүй таслан зогсоох шаардлагатай холбон тайлбарладаг байна.