Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт 65.1 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-21 13:27:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархлаажуулалтын 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор энэ сарын 15-25-нд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийслэлийн 10-18 насны хүүхэд, залуучуудыг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулж буй юм.  Өнөөдрийн байдлаар ЕБС, МСҮТ, коллеж, их дээд сургуулийн 111317 хүүхэд, залуучуудыг 65.1 хувь хамруулаад байна.  

Зорилтот насны хүүхэд, залуучуудыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар уриаллаа.

 

 

Холбоотой мэдээ