Шороонд дарагдан нас баржээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-03-28 14:49:10

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг  "Шар хөтөл" гэдэг газарт хууль бусаар гар аргаар алт олборлож байсан нэг хүн нас барсан байна.

ЦЕГ-аас ажлын хэсэг гарч мэдээллийн мөрөөр шалгахад Архангай аймгийн Чулуут сумын харьят 33 настай эрэгтэй Э гэгч шороонд дарагдаж нас барсан байжээ. Ер нь хууль бусаар алт олборлож байгаад шороонд дарагдаж амь насаа алдах тохиолдол буурахгүй байгаа талаар хуулийн байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэж, зохих арга хэмжээг авч байгаа. Гэвч хууль бус алт олборлох ажил зогсохгүйгээр барахгүй амь насаа алдах явдал гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас дахин анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ