Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг цуцаллаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-05-19 10:16:20

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт энэ сарын 18-20-ны өдөр цаг агаарын онц аюултай үзэгдэл болох тухай УЦУОШГ-аас анхааруулж, орон нутгийн тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон шийдвэр гараад байсан юм. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн шинэчилсэн мэдээгээр энэ өдөр салхины хурд 10-15 м/с, орох хур тунадасны хэмжээ багасч, гамшгийн хэмжээнд хүрэхгүй гэсэн дүгнэлт гарч орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг цуцаллаа. Харин хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргааш буюу 5 дугаар сарын 20-ны 11 цаг хүртэл зогсоосон хэвээр байна.

Өчигдөр тус аймгийн Онцгой комисс хуралдаж, мэргэжлийн ангиудыг бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгож, малчид малаа хол бэлчээхгүй байх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байлаа.

Дорнод аймагт 19,20-нд нутгийн төв болон өмнөд хэсгээр их хэмжээний хур тунадас орж, салхи бүх нутгаар баруун хойноос 18-20 м/с, зарим үед 28 м/с хүрч шүрүүсэн хүчтэй болон шороон шуурга шуурах төлөвтэй байсан учир 05.дугаар 19-ний 06:00 цагаас 20-ны 06:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаах шийдвэр гараад байсан юм.


Холбоотой мэдээ