Үзэсгэлэнт Хонгорын голын элс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-21 23:23:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг руу аялах гэж байгаа хүмүүст тус аймгийн үзэсгэлэнт газрын нэг Хонгорын голын элсийг танилцуулж байна.

Бэлээсээ дээд оргил хүртэл 10-195 метр өндөр баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэх элсэн уулыг Хонгорын голын элс гэж нэрлэдэг. Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байх уг элсэн уул нь Сэврэй уултай зэргэлдээ оршдог. Хормойгоор нь Сэрүүн булаг, Хонгорын гол гэсэн хоёр гол зэрэгцэн урсдаг голын зүлэг нь элсэн уултайгаа нийлж байдаг үзэсгэлэнт баян бүрд юм. Өнгөрсөн онд энэхүү үзэсгэлэнт баян бүрдийг үзэхээр таван мянга гаруй гадаадын жуулчин ирсэн гэсэн тоон үзүүлэлт байдаг байна. Хонгорын голын элсний ойролцоо Баруун, Зүүн Шуургуул загийн ой, Сэврэй хадны сүг зураг, Чоно харайхын гол зэрэг говь нутгийн байгалийн үзэсгэлэнг үзэх боломжтой юм.  Энэ бүс нутагт таван жуулчны бааз, 15 гэр бааз үйл ажиллагаа явуулдаг. Мөн экологийн боловсрол олгох мэдээлэл сургалтын төвийг 2013 онд байгуулсан байна. 

Дашрамд дуулгахад, Өмнөговь аймагт элсэн нуруу, манхан, тармаг элс нь нийт нутгийн 3 орчим хувийг эзэлдэг. Үүний дотор Сэврэй, Номгон, Зөөлөн уулын ар хоолойг дагаж 925 ам дөрвөлжин км талбай эзлэх Хонгорын голын элс нь Монгол Улсын томоохон баянбүрдийн нэг юм. 


Холбоотой мэдээ