Салхины хурд ширүүсч шороон шуурга шуурахыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-14 10:53:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 14,15-нд зарим газраар, 16,17-нд ихэнх нутгаар салхины хурд түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг тус аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.

Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг Онцгой байдлын газраас өгсөөр байтал иргэд амьдрал ахуйдаа анхаарал болгоомжгүй байгаа нь хохирол дагуулж байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд тус аймгийн ихэнх нутгаар цас орж, шуурсаны улмаас 4 хүн осгож амь насаа алдсан, эрлийн багууд ажилласан гээд хохирол амсаад байгаа юм. 

Тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээлж байгаагаар энэ сарын 15,17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, агаарын температур шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 15, 18-нд бага зэрэг сэрүүснэ гэлээ. 


Холбоотой мэдээ