БНСУ цэргийн зориулалттай роботуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /RIA Novosti/. БНСУ могой, шавж зэрэг амьтдыг дуурайлгаж бүтээсэн цэргийн роботуудыг 2024 он гэхэд нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж байгаа тухай Yonhap агентлаг Зэвсэг худалдан авах ажиллагааны агентлагийн тайлангаас иш татан уламжилжээ.
Эл баримт бичигт батлан хамгаалах гол технологиудыг хөгжүүлэх төслүүдийг тусгасан байна. Тус агентлаг амьд амьтдыг дуурайлгаж бүтээсэн роботуудыг ирээдүйд зэвсэглэлийнхээ системд оруулахаар төлөвлөжээ. Хэрэв төлөвлөгөө хэрэгжсэн тохиолдолд хүнтэй төстэй роботууд, хэвлээр явагч, шавж болон далай тэнгисийн амьтдыг дуурайлган бүтээсэн роботуудыг 2024 он гэхэд нэвтрүүлэх аж.
“Биороботууд нь ирээдүйд дайны тоглоомын дүрмийг өөрчлөх бол тэдгээртэй холбоотой технологиуд нь батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарт ихээхэн өөрчлөлт авчирна” гэж Зэвсэг худалдан авах ажиллагааны агентлагийн төлөөлөгч ярьжээ. Ийм роботуудыг эрэх-аврах ажиллагаанд, бас тагнуулын зорилгоор ашиглах боломжтой байна.