Ховд аймаг урьдчилсан байдлаар 7000 гаруй мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-13 14:40:15

Ховд /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Ховд аймгийн 17 сумын хэмжээнд 7000 гаруй мод тарьсан талаарх урьдчилсан тооцоог аймгийн БОАЖГ-аас гаргажээ.

Бүх нийтээр мод тарих ажилд Жаргалант сумын хувьд 27 байгууллагын 400 гаруй ажилтан оролцож, "Ховд" дулааны станцаас нисэх бууудал чиглэлд 200 улиас, Буянт голын бага гүүрийн дээд талын "Мо Эн Ко" ХХК-ийн торонд 1300 гаруй улиас, бургас тарьсан байна. Тус модны усалгаа, арчилгааг Жаргалант сум, Хот тохижуулах газар  хариуцан ажиллах юм.

Өнгөрсөн хавар мөн л 10 га талбайд мод тарьсан бөгөөд 70 гаруй хувь нь ургажээ. Аймгийн хэмжээнд мод тарьж, ургуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Ойн тухай хуульд заасны дагуу 16 насанд хүрсэн иргэн бүр нэг мод тарьж ургуулах, арчлах үүргээ биелүүлж, мод тарих ажилд идэвхтэй оролцохыг холбогдох албаныхан уриаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сарын хоёрдугаар долоо хоногийн бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон тогтоосон байдаг. 

Холбоотой мэдээ