Цагааннуурын боомт энэ сарын 9-ний өдөр амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-07 11:49:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-д аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн баяр тохиож байгаатай холбоотой Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомт энэ сарын 9-ний өдөр амрах ажээ. Энэ талаар аймгийн Гаалийн газрын дарга С.Хавал мэдээллээ.

Харин боомтын үйл ажиллагаа 10-ны өдрөөс хэвийн үргэлжлэх аж.

Тус аймагт дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 5-ны хооронд хорио цээрийн дэглэм тогтоосон. Энэ хугацаанд боомтын үйл ажиллагаа түр саатсан ч өчигдрөөс хэвийн ажиллаж эхэлжээ. Хөл хорио цуцлагдсанаар ачаалал үүсэж болзошгүй тул шаардлагатай тохиолдолд боомт уртасгасан цагаар ажиллана гэдгийг тэрээр хэллээ. 

Холбоотой мэдээ