“Тохилог хашаа-Тохитой орчин” аяны хүрээнд 15 алба хаагч хашаа, байшинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын залуу ажилтнуудыг орон байраар хангах “Тохилог хашаа-Тохитой орчин” аяны хүрээнд өнөөдөр 15 алба хаагч хашаа, байшинтай боллоо.
Тухайлбал, Прокурор,
Тагнуул, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газар болон Зэвсэгт хүчний 186, Барилгын цэргийн 110, Дотоодын Цэрэг, Шүүхийн
шинжилгээний албаны алба хаагчид хашаа, байшинтай болж өрх гэрийн гал голомтоо
бадраалаа. Дээрх байгууллагууд өөр өөрсдийн ажилчдынхаа байшинг барьж залуу
ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн юм. Уг аяныг аймгийн Засаг дарга Д.Батлутын
санаачилгаар хэрэгжүүлсэн ажээ.