Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-02 11:42:44

МОСКВА. /TASS/. Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээ өнөөдрөөс бүрэн хэрэгжиж эхэлнэ. Хориг арга хэмжээг нэвтрүүлснээс хойш хагас жилийн дараа бүрэн хэрэгжиж байна. Энэ сарын 2-ноос эхлэн Ираны газрын тосны импортод олгосон түр зөвшөөрлөө АНУ-ын эрх баригчид сунгахгүй байхаар шийдсэн байна.


Энэ шийдвэр нь газрын тосны үнийг нэг торх нь 75 ам.доллараас дээш болгож нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч Ираны эсрэг хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор зах зээл дээр үүсэж буй хомсдолыг газрын тосоороо нөхнө хэмээн ОПЕК+ хэлэлцээрт оролцогч улсууд мэдэгдсэн нь зах зээлийг тогтворжуулжээ. Түүнчлэн хомсдол үүсгэхгүй гэдгээ АНУ ч мэдэгдэж байсан юм. 


АНУ хориг арга хэмжээ авсан нь тус улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс 2018 оны 5 дугаар сард дангаар гарч буйгаа зарласантай холбоотой юм. Цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт Ираны эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, АНУ, Европын Холбооны хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг тусгасан юм. Хэлэлцээрт оролцогч талууд АНУ-ын эрх баригчдын шийдвэрийг дэмжээгүй юм. 


Холбоотой мэдээ