“Фэйсбүүк”-ийн дизайныг шинэчилсэн тухайгаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА.
/АиФ/. Марк Цукерберг өөрийн үндэслэн байгуулсан “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний
дизайн болон хавсралтуудыг шинэчилсэн тухайгаа мэдэгджээ.
“Хэрэгтэй зүйлээ хайхад илүү хялбар болох боломжийг бид олгож байна.
Түүнчлэн хамгийн их ашигладаг үйлдлүүдэд хүрэхэд илүү хялбар болсон” хэмээн
тэрбээр Калифорнид болсон F8 бага хурал дээр мэдэгджээ.
Шинэ дизайнд цагаан өнгө давамгайлах аж. Түүнчлэн Facebook
Messenger, Instagram, WhatsApp аппликейшнүүдэд шинэчлэл хийж
байгаа гэнэ. Тухайлбал, “Instagram”-н зураг, бичлэг авах хэсгийн дизайн, үйлдэл өөрчлөгджээ.