Венесуэлд “CNN”, “BBC” телевизийн нэвтрүүлгүүдийг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-01 13:36:25

МОСКВА. /АиФ/. Венесуэлд “CNN” болон “BBC” телевизийн нэвтрүүлгүүд зогссон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Венесуэл дахь улс төрийн нөхцөл байдлыг тус сувгуудаар мэдээлэх үеэр дохио унтарсан байна.


Нэвтрүүлгүүдийг зогсоох тухай захирамжийг Харилцаа холбооны үндэсний комиссоос авчээ. Венесуэлийн Каракас хотод өнгөрсөн мягмар гарагт болсон сөргөлдөөний үеэр 50 хүн бэртсэн юм.


“Засгийн эрхийг булаан авсныг эцэс болгохын тулд” гудамжинд гарцгаахыг Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Венесуэлийн ард түмэнд уриалсан. Харин цэргүүд Н.Мадурогийн Засгийн газарт үнэнч хэвээр үлдэнэ хэмээн Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Падрино Лопес мэдэгдсэн юм.  

Холбоотой мэдээ