Дорнод аймаг 40.9 мянгад га-д тариалалт хийнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-04-30 16:37:18

Дорнод /МОНЦАМЭ/ Тариалангийн урьдчилсан төлөвлөгөөгөөр Дорнод аймаг энэ онд 40.9 мянган га-д тариалалт хийнэ. Тус аймгийн 7 сумын нутагт 20 гаруй аж ахуйн нэгж улаанбуудай, арвай, буурцаг, гурвалжин будаа, эмийн болон тосны ургамал, малын тэжээлийн ургамал тарина.

Өнгөрсөн онд тус аймаг 27 мянган га-д үрийн шинэ тариалалт хийж, 1500 орчим тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлжээ. Одоогоор дахин 1500 тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Өнгөрсөн намар Дорнод аймагт хэт их  дулаарч, өвөл цас бага унаж, хуурайшилт ихтэй хавар болж байгаа учраас хөрсний нөөц чийг тун бага байна. Тиймээс тариалалт оройтож, төлөвлөгөөндөө хүрэхгүй ч байх магадлалтайг тус аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд хэлж байна.

Холбоотой мэдээ