Шри Ланкад дахин дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-25 12:42:29

НЬЮ-ДЕЛИ. /РИА Новости/Шри Ланкагийн нийслэл Коломбо хотоос зүүн хэсэгт 40 км зайд байрлах Пугода дүүрэгт дахин дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас хэн нэгэн амиа алдсан талаар мэдээлэл байхгүй байна. Цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.


Шри Ланка улсад өнгөрөгч ням гарагт цуврал дэлбэрэлт болсон юм. Эхний зургаан дэлбэрэлт Коломбо, Негомбо болон Баттикалоа хотын сүм болон зочид буудлуудад, долоо дахь нь тус улсын баруун нутгийн Дехивала хотод, найм дахь нь Коломбо хотын захын хороололд болсон.


Сүүлд мэдээлснээр, цуврал халдлагын улмаас 359 хүн амиа алдаж, 520 хүн бэртсэн байна.

Цуврал халдлага үйлдсэний хариуцлагыг “Лалын улс” террорист бүлэглэл хүлээсэн хэдий ч халдлагад холбоотой гэдгээ батлаагүй байна. 

Холбоотой мэдээ