Хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар Африк руу нүүж магадгүй

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-22 11:27:09

ЛОНДОН. /The Sunday Times/. Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар анхныхаа хүүхдийг өлгийдөн авсны дараа Африк руу нүүж магадгүй байна. Энэ тухай Букингемийн ордны эх сурвалж мэдээлсэн байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, буяны үйлс өрнүүлэх олон улсын ажлыг гүйцэтгэхийг  Сассекийн гүн болон гүнгийн ахайтан нарт үүрэг болгосон төслийг ордонд боловсруулжээ. Их Британийн дипломат бөгөөд ах дүү Уильям, Харри нарын үндсэн хууль, олон улсын асуудал эрхэлсэн тусгай зөвлөх Дэвид Мэннинг энэхүү санаачлагыг гаргажээ.


Хааны гэр бүлийн гишүүдийн оршин сууж магадгүй байгаа улсууд дотор Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс болон Малави улс багтсан байна.

Холбоотой мэдээ