Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-04-18 16:35:51

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Бельгийн Аюулгүй байдлын албаныхан салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлсэн тухай “De Tijd” сонин мэдээлжээ.


Салафизм бол зөвхөн Коран болон Сунне сударт үндэслэн Лалын шашинт улс байгуулахыг дэмждэг лалын шашны урсгал юм.


“De Tijd” сонинд мэдээлж буйгаар, салафитуудын байгууллагуудын тооны талаар Бельгийн эрх баригчдад албан ёсны мэдээлэл байдаггүй боловч тус улсын Хууль зүйн сайд Кун Гинс парламентын гишүүдийн асуултад хариулахдаа "салафизмд хамаарах бүлэглэлүүдийн тоо үнэн хэрэгтээ нэмэгдсээр байна" гэжээ.


Гишүүд нь ардчилсан тогтолцоог үгүйсгэдэг салафитуудын хөдөлгөөнүүдийн, мөн "цэвэр" лалын шашинтнуудыг эргүүлэн бий болгохыг зорьдог хэт давруу үзэлт лалын шашинтуудын үйл ажиллагаа идэвхжиж, лалын шашинт хүн амд үзүүлэх нөлөө нь нэмэгдэж байгаад түгшиж буйгаа Бельгийн Улсын аюулгүй байдлын алба урьд нь мэдэгдэж байсан байна.


.


Холбоотой мэдээ