Аризонад Клинтон, Трамп хоёр ялж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-23 13:48:36

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон тус улсын Аризона муж улсад мягмар гарагт болсон ерөнхийлөгчийн сунгаанд сенатч Берни Сандерсыг ялж байна. Энэ тухай телевизийн “CNN” суваг санал хуудсын 41 хувийг тоолсны дараа гарсан дүнгээс иш татан мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, Клинтон одоогийн байдлаар 61.5 хувийн санал аваад байгаа бол Сандерс 36.1 хувийн саналтай байна.

Ардчилсан намынхан мягмар гарагт Аризона, Айдахо, Юта гэсэн гурван муж улсад ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулах санал хураалт явуулсан юм.

Харин Аризона муж улсад болсон Бүгд Найрамдах намын сунгаанд тэрбумтан Дональд Трамп тэргүүлж байна гэж “CNN” суваг мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ