Парисын Эх дагинын сүмд гал гарлаа

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2019-04-16 02:29:36
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй Парисын Эх дагинын сүмд 15-ны өдөр орон нутгийн цагаар 18 цагт гал гарч сүмийн орой болон оройд байрладаг цаг нурж унажээ.

 

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Францын AFP агентлагийн мэдээлж буйгаар, сүмийн дээд давхарт хийж байсан засварын ажлаас үүдсэн байж болзошгүй аж.

 

Парис хотын захирагч “Парисын Эх дагинын сүмд аймшигт гал гарлаа. Бид гал сөнөөгчидтэй хамтран галыг цурманд оруулахаар ажиллаж байна” хэмээн өөрийн Твиттер хуудсандаа бичиж хотын оршин суугчдыг сүмийг тойрсон аюулгүй ажиллагаанд саад учруулахгүй байхыг хүсжээ.

 

Парис хотын төвд байдаг уг католик сүмийг 1163 онд барьсан бөгөөд 1991 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэсэн юм.  

Холбоотой мэдээ